Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад өнөөдөр 16.00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалт зохион байгуулахаар боллоо. Үүнийг нийслэлийн Онцгой байдлын газарт болон дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгалаа. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах дадлага, сургалтад шаардагдах 7.4 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болжээ. Дуут дохио ажиллах үеэр зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэнэ. Дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцохыг нийт иргэддээ уриалж байна.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна
Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …