Оросын холбооны улс руу зорчихыг түр хугацаагаар хориглоод байгаа гэх мэдээлэл гарсан гараад байгаа. Харин энэ мэдээлэл ташаа мэдээлэл болхыг албаныхан мэдэгдлээ.
Тодруулбал, Орос руу нэвтрэх тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийн нөөц дууссан тул түр хугацаагаар хилээр нэвтрүүлэхгүй байгаа гэх мэдээлэл гарсан билээ. Харин Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газраас үүнийг үгүйсгэж “ОХУ руу зорчихыг хориглосон зүйл байхгүй. Иргэд хэвийн зорчиж байгаа, хориг саад тавиагүй” гэв.
2014 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхэлсэн. Үүнээс шалтгаалан зорчигчдын тоо эрс нэмэгдэж, хилийн боомт дээр ачаалал үүсгээд байгаа. Гэвч одоогоор ямар нэгэн хориг саад тавьсан зүйл байхгүй аж. Харин Наурызын баяр болж байгаатай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомт түр хугацаанд ажиллаагүй ч өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлжээ.
эх сурвалж: bolod.mn