ОХУ-аас нэн ховор амьтан болох 81 толгой соргог бөхөнгийн 162 ширхэг эврийг хууль бусаар хилээр оруулж ирэн, худалдан борлуулах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Б, Г, Ц нар их хэмжээний соргог бөхөнгийн эврийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлсэн байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн203 дугаар зүйлийн 203.2, 175.1-д зааснаар нэн ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд хэргийг Баянгол дүүргийн ЦагдаагийнI хэлтэст шалгаж байна.
эх сурвалж: unen.mn