Эрчим хүчний зохицуулах хороо тайлангаа тавьж байна

11051100_769242039839541_404286374_nЭрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2014 оны ажлын тайлангаа Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцуулж байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь 2014 онд 30 аж ахуйн нэгж байгууллагад эрчим хүчний 41 тусгай зөвшөөрлийг шинээр олгож, 21 тусгай зөвшөөрлийг сунгаж, нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн 22 хуулийн этгээдийн 44 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.  Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шуурхай байдлыг хангах зорилтын хүрээнд тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх үйл явцыг иж бүрнээр зохицуулсан E-LICENSE цахим системийг шинээр нэвтрүүллээ.

УИХ-ын 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай Улиастайн бүсийн хэрэглэгчдийн цахилгааны тарифт 3 удаагийн, дулааны тарифт хоёр  удаагийн өөрчлөлт оруулж эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь ойртуулах алхмыг хийжээ.

Мөн эрчим хүчний зохицуулалтад анх удаа үнэ тарифын индексжүүлэлтийг хэрэгжүүлсэн нь цаашид эрчим хүчний үнэ, тариф зах зээлийн зарчмын дагуу тогтох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн ажил боллоо. Салбарын алдагдлыг бууруулах зорилгоор тарифын зохицуулалтаас гадна Хэрэглээний өсөлт болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын дотоод хэрэгцээ, техникийн алдагдлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсний үр дүнд борлуулалтын орлого 27,0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үнэ, тарифыг бодит өртөгт хүргэх, чадлын болон ногоон тарифын тогтцолцоог бий болгох, зах зээлийн загварыг боловсронгуй болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бий болгоход чиглэгдсэн зохицуулалтын бодлого, зорилтуудыг  хэрэгжүүлэн ажиллах болно.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …