НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ СОНГУУЛЬДАА ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЛАА

p17tv762om1hu719km1hvrh51erq1Монгол Улсын 2013 Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу орон даяар 07 цагаас эхэллээ. Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох энэ удаагийн сонгуульд нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж, харъяа хэсгийн хороодод санал өгсөн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн 6-р хорооны сонгуулийн хэсгийн хороонд санал өгсөн бол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, гэргийн хамт Сүхбаатар дүүргийн 45-р сургууль буюу тус дүүргийн сонгуулийн 6-р хэсгийн хороонд саналаа өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга сонгогчдод хандаж хэлсэн үгэндээ “Монголчууд бид улсынхаа төрийн тэргүүнийг энэ өдөр сонгох гэж байна. Нийслэлчүүд та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцож, сонгуульдаа саналаа өгөөрэй. Нийслэлийн иргэн таны санал энэ хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг санаарай” гэж онцлон хэллээгэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ugluu-logo6

Санал болгох мэдээ

Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

  Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы …