Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэх зорилготой ”Мөрөөдлийн боловсрол” аян эхэллээ

8d24000b2f998727d86e5bffbaf3623bХонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Монгол Улсын багшийн их сургууль, Шинжлэх ухаан техникийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулиудтай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг энэ сараас эхлүүллээ.

Энэ аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийн мянга гаруй оюутан, сурагчдад хүсэл сонирхолд нь тулгуурлан мэргэжил сонголтыг зөв хийхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх, Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, зөв харилцаа, ёс суртахуун, архи, тамхины хор уршиг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөгийг 3 үе шаттай зохион байгууллаа гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …