Иргэд хашааныхаа өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

uls_55137abf735d6_1Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 19, аврах ажиллагааны 1  дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги, Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Өчигдөр ирсэн галтүймрийн дуудлагын дийлэнхийг гэр хорооллын айлуудын хашааны шар өвсөө шатаасан, мөн хогийн суваг, ил задгай асгасан хог шатсан дуудлага зонхилж байна. Энэ жил хаврын улиралд хуурайшилт ихтэй учир иргэд хашааны өнжмөл өвс, хогоо шатаахгүй, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Тухайлбал:

Баянзүрх дүүгийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын 1 дүгээр гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 28 дугаар ангийн тасгийг очиход иргэн Ц-ны 1 га орчим өнжмөл өвс шатаж байсныг  унтраасан.

Чингэлтэй дүүгийн 17 дугаар хороо, сурагчийн 49 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход өнжмөл өвс шатаж байсныг иргэд унтраасан байв.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд айлын хашаанд  өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход Бэлхийн 33 дугаар гудамжны 4 хэсэг иргэн Э-ын хашаанд өнжмөл өвс,  25 тоотод 2х3 хэмжээтэй амбаар, эд хогшил, өнжмөл өвс шатаж байсныг шуурхай ажиллаж  унтраасан.

Мөн Баянзүрх дүүгийн 11 дүгээр хороо, Хонхор Радио нэвтрүүлэх станцын хашаанд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 28 дугаар тасгийг очиход Радио нэвтрүүлэх станцын хашаанд 150 га орчим өнжмөл өвс шатаж байсныг нэмэлт дуудлагаар Аврах гал унтраах 28 дугаар ангийн 14 албан хаагч ажиллаж бүрэн унтраан Радио нэвтрүүлэх станцын даргад  хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн зусланд өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход эзэнгүй айлын хашаанд өнжмөл өвс шатаж байсныг цохиур, гөвүүр ашиглан унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжинд тэвштэй хог  шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасаг унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгайд өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход 0.6 га орчим өнжмөл өвс шатаж байсныг  унтраасан.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …