Сурагчдаас бэлэн мөнгө аваагүй гэв

84eeaebb384d73d9bigЗарим Ерөнхий боловсролын сургуулиудад гүнзгийрүүлсэн сургалттай анги хичээллэдэг. Гүнзгийрүүлсэн гэдэг утгаараа сурагчдаас жилд тодорхой хэмжээний төлбөр авдаг. Харин 92-р сургуулийн захиргаа шинээр гүнзгийрүүлсэн анги нээж байгаа хэмээн хүүхдүүд элсүүлж авсан бөгөөд 110000 төгрөгний төлбөрийн ханш тогтоосон байсан. Харин энэ төлбөрийг ямар нэгэн дансаар бус бэлнээр багш нар хурааж авна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу очиж 92-р сургуулийн сургалт хариуцсан менежер Я. Отгонбатаас тодруулсан юм.

Танай сургууль гүнзгийрүүлсэн ангийн төлбөрийг багш нар бэлнээр хурааж авч байна гэсэн мэдээлэл байна?

 Манай сургууль урьд нь гүнзгийрүүлсэн сургалттай ангитай байгаагүй. Энэ хичээлийн жилд шинэ анги нэмэхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн оны 11-н сард БСШУ-ны яамнаас гүнзгийрүүлсэн сургалттай болох эрхээ авч шинэ ангитай болсон. Тэр ангийнхаа сурагчдийн төлбөрийг  төрийн сангийн дансаар авахаар болж  сурагчдад мэдэгдсэн байсан. Тус ангийн 3-4 хүүхэд л төлбөрөө өгсөн байсан  боловч сургуулийн нярав төсөв баталгдаагүй учир боломжгүй гэсэн болохоор хүүхдүүдээс төлбөрийн мөнгө авахаа болиод, түр зогсоосон байгаа.

Төлбөр хурааж авсан хүүхдүүдийн мөнгийг буцаан олгосон уу?

Хурааж авсан зарим хүүхдүүдийн төлбөрийн мөнгийг одоогоор буцааж олгоогүй байгаа ч удахгүй олгох болно. Харин багш нар сурагчдаас сургалтын төлбөрийг бэлнээр авсан удаа байхгүй гэж мэдэгдлээ

Ц.Чанцалням

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …