Монголын рок поп урлагийн анхдагч Boy band болох Камертон хамтлагийнхан такси мурьж байжээ. Энэ тухайгаа дуучин Д.Болд нэгэн ток шоунд оролцох үеэрээ хамтлагийнхандаа тохиолдож байсан хөгжилтай зүйлсээс ярихдаа хэлсэн байна.
Анх 18 нас дуугаа дуулж дөнгөж олны танил болж байх үедээ нэгэн тоглолтон дээр дуулчихаад харих гэтэл ямар ч мөнгөгүй болсон байж. Ингээд алхаад явах гэхээр бас ч гэж хүмүүсийн танил болсон тул нэг л болж өгөхгүй байсан гэнэ. Тиймээс залуус мөнгөгүй ч такси барихаар зогсож байтал нэгэн пургон зогсож тэдний хүргэж өгчээ. Замаасаа нэг нэгээрээ буусаар хамгийн сүүлд Ганаа үлдэж аргалхаар болж. Ганаа ч буух болж яахаа мэдэхгүй байсаар эцэст нь жолооч ахдаа ямар ч мөнгөгүй гэдгээ хэлсэн гэнэ.
Тэд одоо ч тухайн үед үнэгүй хүргэж өгсөн жолоочид баярлаж явдаг бөгөөд тэр жолоочтой таарвал заавал мөнгийг нь өгнө хэмээн бодож явдаг байна.
Г.Сонор ugluu.mn