Чингэлтэй дүүрэг болон 19 хорооны “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 03-р сарын байдлаар 59597 иргэний санал, хүсэлт хүлээн авч, 57319 асуудлыг шийдвэрлэжээ.
Өмнөх 2-р сартай харьцуулахад “Нэг цонхны үйлчилгээ”-гээр үйлчлүүлэгчдийн тоо 34873 буюу 41 хувиар өссөн байна.
Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1-р сарын 27-нд батлагдсан.
Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороо бүрт очиж, иргэдэд мэдээлэл өгч, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байгаа юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
