Маргааш “Эх дэлхийн цаг”-т нэгдэх өдөр. “Эх дэлхийн цаг” нэртэй энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа маргааш буюу 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 20.30-21.30 цагийн хооронд “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя” уриан дордэлхий даяар болох юм.
Энэ өдөр Сан Франциско хот дахь Голден Гейт гүүр, Ромын Колизейн задгай театр, Сидней хот дахь дуурийн ордон, Тайм талбайд байрладаг сурталчилгааны самбар зэрэг ямагт гэрэлтэж байдаг томоохон байгууламжууд нэг цагийн турш гэрлээ унтраана.
Та бүхнийг дэлхийн уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлж буй хүлэмжийн хийг бууруулах үйлсэд өөрийнхөө хувь нэмрийг оруулж, гэрлээ унтрааж, ашиглагдаагүй байгаа цахилгаан хэрэгслээ эрчим хүчнээс бүрэн салгаж, энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцохыг Эрчим хүчний Зохицуулах хорооноос уриалж байна.