Б.Маралмэнд охин байрныхаа түлхүүрийг гардлаа

32_fb1a5a0b04df1c146d8db0820385d3449b4aabf7Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн билээ. Эл өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсноос иргэн Д.Батхүү, Т.Шүрэнчулуун нарын охин Б.Маралмэнд Сүхбаатар дүүргээс тодорсон юм.

Тэдний гэр бүлийг өнөөдөр буюу шинийн наймны билэгт сайн өдөр Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Тамгын газрын дарга Д.Баасанбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нар хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Б.Маралмэнд охинд Засаг даргын захирамжийн дагуу 70 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө байрны түлхүүрийг алд цэнхэр хадагны хамт өргөн барьж эх орон, элгэн садандаа гэрэл гэгээн нь болсон бяцхан охинд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …