Цагийн ажил хийх хүсэлтэй залуусын тоо нэмэгдсээр байна

32_c27dc591b7cbdb2903464aba4a3e8a1caec79c51Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж дээр өдөр  тутам 50-70  ажил хайгч ирдэг бөгөөд Пүрэв гараг бүрийн 13.00 цагаас  болдог цагийн ажил хайгчдад зориулсан “Парт Тайм” чиглүүлэх сургалтанд оролцогчдын тоо 7 хоног бүр нэмэгдсээр байна.

Энэ удаагийн сургалтанд МУИС, ШУТИС, Их засаг, Идэр , Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан залуус  хамрагдсан ба эрхэлсэн ажилтай ч цагийн ажил хийж нэмэлт орлого олох хүсэлтэй залуучууд ирсэн нь  олзуурхууштай байлаа.

Цагийн ажил хайж  ирсэн залуус цагийн ажлын цалин хөлс, хэрхэн хийх вэ талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг учраас ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалтаар:

  • Цагийн ажлын хөлс
  • Цагийн ажил хайгчдад өгөх зөвлөмж
  • Цагийн ажлыг хэрхэн хайх вэ
  • Хувь хүний цаг төлөвлөлт
  • Цагийн ажилтны дэвтэр
  • Байгууллагын хүний нөөц, менежерүүд ихэвчлэн юуг хардаг талаар зөвлөгөө ойлголт өгсөн.

Мөн “Парт Тайм” сургалтын үеэр Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн дэргэдэх “Хөдөлмөрч Залуус ” клубын идэвхтэй гишүүн БХИС-н оюутан Н.Бат-эрдэнэийг хөдөлмөрч байдал, гаргасан санаачлага, идэвх зүтгэлийг үнэлэн “ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУ” өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа. Өөрийн хичээл зүтгэл, бусдыгаа гэсэн чин сэтгэлээр үеийн залуусаа хошуучлан манлайлагч оюутан юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …