Олон жил уран бүтээлээ туурвин яваа охидын хамтлагийн нэг бол “Гурван охин”. Тус хамтлагийн бүсгүйчүүдээс хамгийн анхлан Г.Анхмаа хувийн амьдрал зохион бяцхан охинтой болсон билээ. Харин Ану нь өнгөрсөн жилээс найз залуутай болсон бол хамтлагийн ахлагч Соло өнөөг хүртэл ганц бие явсан юм. Тэгвэл саяхан цахим хуудаснаа ядам хуруундаа бөгж зүүсэн зураг нийтэлснээс нь болж фэнүүдийнх нь дунд түүнийг сүй тавьсан гэх яриа гарчээ. Түүгээр ч зогсохгүй фэнүүд сүйн бөгжний эзнээ танилцуулахыг хүсч, хуримын урилгаа хэзээ тараахыг нь хүртэл асуугаад амжсан байна
эх сурвалж: undesten.mn