Загварын шоуг түйвээсэн шалдан эр

dolce Милан хотноо болсон “Dolce and Gabbana”-ын 2014 оны эрэгтэйчүүдийн хавар, зуны шинэ коллекцийн шоуны үеэр нэгэн чармай нүцгэн эр гарч иржээ.

Тэрээр үзэгчдийн суудлын хаа нэгтээгээс гэнэт гарч ирж орилж чарлаж байсан гэнэ. Түүнийг цагдаа нар ирж загварын ордноос авч явсан бөгөөд юуны учир ингэж зохисгүй авир гаргасныг лавлахад “Алдарт брэндийн тэргүүн Доменико Дольче, Стефано Габбана нарыг баривчилсанд эсэргүүцэл илэрхийлж байна” гэжээ.

Учир нь өнгөрсөн ням гаригт алдарт загвар зохион бүтээгчдийг татвараас зайлс хийсэн хэмээн Итали улсын шүүхээс 2 жил хорих ялаар шийтгэсэн юм.

М.Сониуч

ugluu-logo

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …