Санал тоолох машинууд гацаж, саналыг гараар тоолж байна

1394 (1)Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байгаа гэх мэдээллийг СЕХ-ноос өгч байгаа хэдий ч зарим хэсгийн хороодод санал тоолох машинтай холбоотой асуудал үүсч эхэллээ. Тухайлбал өнөө өглөө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 37 дугаар хэсгийн байранд санал тоолох машин эвдэрч, БГД-ийн сонгуулийн хэлтэс яаралтай арга хэмжээ авч буцаан ажиллуулж эхэлсэн.

Тэгвэл яг одоо Сүхбаатар дүүргийн 17 хорооны 34 хэсгийн хороон дээр 2 ширхэг санал тоолох машин гацаж, эвдэрсний улмаар иргэдийн саналыг гараар тоолох ажиллагаа явагдаж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: www.aravt.mn

 

Санал болгох мэдээ

Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

  Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы …