Амиа хорлосон оюутнуудын хэрэгт нэг эмэгтэйг сэжигтнээр татаж болзошгүй

zaluu_5519df9f61e31_1ИЗИС-ийн төгсөх курсийн оюутнууд амиа хорлосон хэрэг одоо ч тодорхойгүй хэвээр. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөрдөн байцаалтын шатанд яваа учраас цагдаагийн байгууллагаас албан ёсоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач залуусын тухай мэдээлэл хөвөрсөөр байна. Талийгаач залуусыг хүчингийн хэргээр шалгагдаж байхдаа ийнхүү амиа хорлосон тухай хэвлэлүүдээр цацагдсан. Харин албаны эх сурвалж энэхүү мэдээллийг худал болохыг баталсан юм. Гэхдээ талийгаач залуус эмэгтэй хүнтэй холбоотой хэргээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан нь үнэн аж. Тодруулбал, талийгаач А, Б нар тухайн эмэгтэйг хүчиндэж, элдэв асуудал үүсгээгүй ч нэгэн танил эмэгтэйн нууцыг мэдсэн байна. Улмаар нөгөө эмэгтэй гэр бүл, найз залуутайгаа нийлэн тэднийг дарамталсанаас амиа хорлосон гэж үзэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд бусдыг амиа хорлоход хүргэсэн бол тухайн амиа хорлоход хүргэсэн этгээдийг 2-5 хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг. Гэхдээ хувийн таагүй харилцааны улмаас харилцан нэгнээ дооглон, тохуурхаж, доромжилж байсан бол энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгодог байна. Юутай ч амиа хорлосон оюутнуудын хэрэгт тухайн эмэгтэйг бусдыг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэгт татаж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад талийгаач залуус өөрсдөө эмэгтэйн нууцыг задлана хэмээн доог тохуу хийж байсан үйлдэл тогтоогдвол хуулийн дагуу эмэгтэйг хэрэгт татах үндэслэлгүй аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Удахгүй залуус чухам ямар учраас ийнхүү амиа хорлосныг шалгаж тогтооно.

Талийгаач залуусыг өнгөрсөн баасан гаригт сүүлчийн замд нь үджээ.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …