Гүнзгийрүүлсэн сургалт нэрээр мөнгө татдаг асуудлаа сөхөж хараач, Л.Гантөмөр сайд аа

Бид өмнөх нийтлэлээрээ /http://www.ugluu.mn/110125.html/ Ерөнхий боловсролын сургуулиудад эцэг эхээс нэмэлт төлбөр авч буй талаарх асуудлыг хөндсөн.

Хуулинд Монгол Улсын иргэн бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг. Гэтэл Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах нэрээр эцэг эхээс төлбөр авч байгаа талаар иргэд, уншигчаас санал, гомдол ирсний дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийг зорьж, энэ асуудлаар тодрууллаа.

IMG_3092Тус сургууль 1980-аад оноос эхлэн математикийн гүнзгийрүүлсэн сургалттайгаар сургалт, боловсролын ажлаа явуулах болжээ. 1-12 дугаар ангийн бүлэг бүрээс нэг нэг анги нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай гэнэ. Нэг ангид дунджаар 30-40 хүүхэд хичээллэдэг бөгөөд жилийн эхэнд элсэлт авч хүүхдүүдээ шилж сонгон шалгалт авч гүнзгий ангидаа оруулдаг байна.  Энэхүү математикийн гүнзгийрүүлсэн сургалттай гэх ангиуд нь төлбөртэй гэдгийг тус сургуулийн захирал Б.Балган хэллээ.

zahiral-225x300“БСШУ-ы сайдын 333 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ыг баталсан байдаг. Энэ журам эргэж сэргэн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудад мөрдөгдөж байгаа. Энэ журамд зааснаар хувьсах зардлын 50 хувиас хэтрэхгүй төлбөр авч болно. Одоогоор гүнзгийрүүлсэн сургалттай бага ангиас 110,000, дунд ангиас 115,000, ахлах ангиас 120,000 төгрөгний төлбөр авч байгаа. Төлбөрийн хэмжээ болон зохион байгуулалтын асуудлыг тухайн сургуулийн зөвлөлөөс хэлэлцэж баталдаг. Манайх энэ төлбөрийг сүүлийн 4, 5 жилд өөрчлөөгүй. Энэхүү төлбөрийг дүүргийн Төрийн сан дахь сургуулийн дансанд байршуулдаг. Журамд зааснаар 20 хүртэлх хувийг багшийн урамшуулал, цалинд, үлдсэн 80 хувийг тоног төхөөрөмж, сурах бичиг, хэрэглэгдэхүүнээр хангахад зарцуулдаг. Гэвч багш нарын цалин хөлс, цахилгаан, дулаан, хогны мөнгө зэрэг тогтмол зардлуудад шилжих тохиолдол байдаг” гэсэн хариулт, тайлбарыг өглөө.

 52 дугаар сургуулийн зөвлөл нь эцэг, эх багш, сурагчдын төлөөллөөс багтсан 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь АПУ ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Түвшин ажилладаг аж. Тус сургуулийн зөвлөлийн баталсан шийдвэрээр “Гүнзгийрүүлсэн сургалттай бага ангиас-95,000, дунд ангиас 105,000, ахлах ангиас 115,000 төгрөгний төлбөр авна” гэж заасан байдаг байна. Гэтэл 52 дугаар сургуулийн зөвлөлөөс баталсан төлбөрийн хэмжээ, тус сургуулийн захирал Б.Балганы ярьсан төлбөрийн хэмжээ хоорондоо зөрүүтэй байна.

Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулах нэрээр төлбөр авч болохыг заасан гэх БСШУ-ын сайдын 333 дугаар тушаалыг сөхөж харахад:

2002 онд батлагдсан бөгөөд “Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ыг хавсралт ёсоор баталжээ.

Тус журмын “3.9-д: Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт явуулахтай холбогдон гарах нэмэгдэл зардлын хэмжээг боловсролын тухай хуульд заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жишгийг үндэслэн сургуулийн зөвлөл хичээлийн жил бүр тогтооно” гэж заасан атал нийслэлийн 52 дугаар сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд баримтлах “гүнзгийрүүлсэн сургалтын төлбөр” тогтоосон сургуулийн зөвлөлийн шийдвэр одоо болтол гараагүй байна. Үүний шалтгаан нь төлбөрийн хэмжээг өөрчлөөгүй учраас шинэчлээгүй гэсэн тайлбар.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 230 дугаар тушаалын хавсралтын 4.1-д зааснаар: “Зөвлөл нь үйл ажиллагааныхаа дүнг үүсгэн байгуулагч болон сургууль, цэцэрлэгийн хамт олны өмнө тайлагнана” гэж заасан байдаг. Мөн тухайн сургуулийн зөвлөлийн үйл ажиллагаа олон нийтийн өмнө ил тод байх ёстой. Нэн ялангуяа  “Шилэн данс”-ны тухай хууль хэрэгжиж эхлэн санхүүгийн бүхий л мэдээллээ ил тод болгох үйлчлэл мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл сургуулийн орчинд буй санхүүгийн ил тод байдлын самбарт болон сургуулийн албан ёсны цахим хуудасны “шилэн данс” цэсэнд “сургуулийн зөвлөлөөс баталсан гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сурагчаас авах төлбөрийн хэмжээ болон түүний зарцуулалт”-ын талаар ямар ч мэдээлэл алга.

fewaСургуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнд эцэг эх, багш сурагчийн төлөөлөл багтдаг. Гэтэл тухайн зөвлөлийн гаргасан шийдвэр байгууллагын нууцад хамаарах баримт материал учраас гадагш задлахгүй гэдэг тайлбарыг тухайн сургуулийн захирал Б.Балган ярьж буй нь үнэхээр харамсалтай.

Эцсийн дүндээ гүнзгийрүүлсэн сургалттай анги нэрээр нэг хүүхдээс 100 гаруй мянган төгрөгний төлбөр хураамж авчихаад тогтмол зардал болох багш нарын цалин, цахилгаан, дулааны мөнгөнд зарцуулах ёстой юу?

Энэ бүхэн чинь эргээд Монгол хүний бүрэн, дунд боловсролыг үнэ төлбөргүй авах, сурч боловсрох эрхийг зөрчиж байгаа үйлдэл бус уу, эрхэм сайд Л.Гантөмөр өө.

7789fb2a88b9bdf8originalӨнөөдөр энэ “эмх замбараагүй” асуудал зөвхөн нийслэлийн 52 дугаар сургууль үүсээд байгаа зүйл биш юм. Манайд хандсан иргэд, эцэг эхчүүдийн хэлж буйгаар нийслэлийн 84 дүгээр сургууль гүнзгийрүүлсэн сургалттай дунд ангиас 177 мянга, ахлах ангиас 186 мянган төгрөгний төлбөр авдаг бол, 38 дугаар сургууль 1 хүүхдээс 130,0 төгрөг авдаг гэнэ.

Энэ мэтчилэн гүнзгийрүүлсэн сургалт нэрийдлээр 7 хоногт 2-4 цаг тухайн хичээлийг илүү заасны төлөө их хэмжээний төлбөр авч байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?,

Сайдын баталсан тушаалаар энэ журам хэрэгжлээ гэхэд үр дүн болоод тухайн мөнгийг юунд хэрхэн яаж зарцуулсан талаар иргэд, эцэш эхчүүдэд тайлагнадаг тогтолцоо яагаад байхгүй байна вэ?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр та 3 сард Баянхонгор аймагт ажиллах үеэр “хөдөөгийн багш нар хүүхдээ хөгжүүлье гэсэн сэтгэлтэй ажиллаж байна” гэж хэлж байсан удаатай. Тэгвэл 7 хоногт 2-4 цаг илүү заасны төлөө заавал гүнзгийрүүлсэн сургалт гэж ялгаж салган, төлбөр хураамжаар эцэг, эхчүүдийг “боомилж”, ижил тэгш сурч боловсрох эрхтэй хүүхдийн эрхийг зөрчих ёстой юу?

11092676_909068679143761_2069872442_n

Г.Эрдэм

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …