Өнөөдрийн сэрэмжлүүлэг

11071593_390499851156593_4906626069007388334_nЦагдаагийн байгууллагад автомашины толь алга боллоо гэсэн дуудлага цөөнгүй ирдэг. Ялангуяа Prius машины толь, дугуйг энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд их хэмжээгээр үйлддэг болох нь шалгалтын явцад тогтоогджээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран автомашины толь болон эд анги ихээр хулгайд алдагдаж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хулгайд алдагдсан эд зүйлийг худалдан авдаг ченж нарыг илрүүлэх зорилгоор “ТОЛЬ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд нийтдээ 194 албан хаагч ажиллаж, 144 аж ахуй нэгж байгууллагын шалгасан байна.
Арга хэмжээний үр дүнд тээврийн хэрэгслийг ашиглан автомашины дугуй, толь хулгайлдаг 45-н үйлдэлтэй гурван этгээд, Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 50 гаруй үйлдэлтэй хоёр этгээдүүдийг тус тус шалгаж эхэллээ.
Иргэд, аж ахуй нэгжүүд гэмт хэргийн замаар алдагдсан автомашины эд зүйлсийг худалдан авсан тохиолдолд цаашдаа өөрсдөө хохирч, хариуцлага хүлээдэг болохыг ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ээрээ онцолж байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …