Нийтийн дуучин А.Түмэн-Өлзий гэх бүсгүй хошин урлагийнхандаа төдийгүй үзэгчиддээ сайн дуучин хэмээн үнэлэгддэг Л.Сөрөлттэй хамтран уран бүтээл гаргасан. Нийтийн дууныхны тэр бүр хийгээд байдаггүй хөгжилтэй адал явдалтай клип нь үзэгчэд таалагдсан. Тиймээс Л.Сөрөлттэй хамтран дараагийн уран бүтээлдээ орж удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Харин хүндхэн үеэ туулж буй Шинэ үе продакшны ганц гайгүй жүжиглэчихдэг, дуулчихдаг залууг А.Түмэн-Өлзий гэх хүүхэд нийтийн дуу руу уруу татчихвий гэлцэж байна. Л.Сөрөлтийн хувьд Шинэ үе-ээсээ гарахгүй, дуулах зүгээр л сонирхол гэсэн байна.
Эх сурвалж: www.times.mn