Г.Алтаншагай: Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг

b9205bed-63c6-4eb6-beb0-3c369e995edcМонголын Залуучуудын Холбооноос долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа “Залуу хүн 2015” лекцийн 4 дэх зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай уригдаж,  “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” сэдвээр залуучуудтай нээлттэй ярилцлаа. 9-р ангид орох жилээ жүжигчин болно гэж бат шийдсэн тэрбээр дунд сургуульд байхдаа явдаггүй дугуйлан, хамрагддаггүй олон нийтийн ажил гэж байгаагүй гэсэн.

Жүжигчин залуугийн бага нас Хэнтий аймагт өнгөрч, хөдөөний бор хүү жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн босгыг давахдаа ямар хөгтэй хөгжилтэй явдлуудтай тулгарч байснаа ч нуусангүй. ТВ5 телевизийн сэтгүүлч, хөтлөгч Н.Насанжаргалтай гэр бүл болж хоёр хүүгийн аав болсон тэрбээр “Миний анхны хайр бол миний хань. Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг” гэж ярьсан юм.Урлагт анх хөл тавьсан анд нөхөдтэйгээ нийлж амаргүй сонголт хийн хошин урлаг гэх их айлд өрх тусгаарлаж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан нь өнөөдөр амжилттай явааг бид бүхэн мэдэх билээ.

СТА Г.Алтаншагай залуучууддаа хандан хэлэхдээ “Залуучуудаа мэргэжилдээ үнэнч байж зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй шүү” гэдгийг зөвлөсөн юм. Дашрамд дуулгахад тус театрын хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох “Хар сувдны нууц” уран сайхны кино ирэх 5 дугаар сарын 1-нд нээлтээ хийхээр зэхэж байгаа юм байна.Залуус та бүхэн жүжигчин Г.Алтаншагайн уригдсан “Залуу хүн” цуврал лекцийг сонсохыг хүсвэлwww.mongolnews.mn сайтаар зочлоорой.0f4338eb-c7a2-4aa5-b14c-b014ad66685d 8e0019ec-ec94-4257-9470-a5e4d9a2f0b7 9e23474a-17eb-4c94-8190-580ae86ee16f 95ce2cf5-e30f-48d5-967b-48534c399cbf 150d11be-f3d4-4dd1-94c9-678d12e850bf 8315f2b8-2f20-4312-9f16-93e25e3514a2 9584f0b5-d5be-44a5-8524-fbad9e1aae7f 9693a92d-391d-443b-965f-28403ab31e84 af6ffa5b-ccf7-4ba7-a081-972ff99de5d9 (1) af6ffa5b-ccf7-4ba7-a081-972ff99de5d9 d2af524a-0ab3-4ad1-9ae6-84e54ff73c33

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …