Баянзүрх дүүрэг жирэмсний хяналтын жишиг эмнэлэгтэй боллоо

e5d6b2287375a08cd0c4ee7d5ab1a8fc_LНийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид “жирэмсэний хяналтын жишиг эмнэлэг” төсөл хэрэгжиж, эхний шатны ажлаа өчигдөр хүлээлгэн өглөө. Уг төсөл хэрэгжсэнээр жирэмсэн эхчүүд тав тухтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн үзлэгийн болон хүлээлгийн өрөөг засч тохижуулсан юм.

Мөн жирэмсэн эхчүүд үзлэгт орох, шинжилгээ өгөхөд гардаг дугаарлалтын асуудлыг цахимжуулж, эмч сувилагч нарын ажлын ачааллыг бууруулж чаджээ. Түүнчлэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг нэг дор төвлөрүүлж чадсан аж. Дашрамд сонирхуулахад 30 орчим сая төгрөгийн санхүүжилттэй уг төслийг “Нарлаг Улаанбаатар Ротари” клуб хариуцан хэрэгжүүлсэн юм.

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …