Мэргэжлийн хяналтынхан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна

DSC_6436_640x425Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, хяналтын газар, хэлтэс, албаны дарга, улсын байцаагч, мэргэжилтэн, бусад албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана. Энэ дагуу Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж эхэллээ.

Тухайн хүн хамт сурч байсан, сурч байгаа, гишүүнчлэлд нь бүртгэлтэй холбоод, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн, ах, дүү, хамаатан садан гээд олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж үзэж байна.

Цаашид хяналт шалгалт хийх, захиргааны акт гаргах, хариуцлага хүлээлгэх, ажлын хэсэг ахлах, тендерийн үнэлгээний хороонд ажиллахын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн эсвэл үүсэхээр бол үүнээс татгалзаж, энэ тухай мэдэгдлээ удирдлагууддаа гаргаж байх боллоо.

Түүнчлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх, бусдын зүгээс бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдал санал болгосон тохиолдолд үүнээс татгалзаж байхыг гэрээнд тусгажээ.

Хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар болсон байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …