Нийслэл хотын хэмжээнд сүүлийн үед япон улсад үйлдвэрлэсэн Тоёота Приус маркийн авто машин ихээр орж ирж авто машины эвдрэл гэмтэл болон гэмт халдлагад өртөж байгаа нөхцөл байдлаас шалтгаалан түүний сэлбэг хэрэгсэл, эд ангиудын эрэлт хэрэгцээг дагаж зах зээл үнэ ханш өсч байгаа нь машины эд анги, түүний сэлбэг хулгайд алдагдах хэрэг ихээр үйлдэгдэж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Эзэнгүй гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2015 оны 02-р сарын 01-нээс 2015 оны 03-р сарын 25-ний хооронд үйлдэгдэд бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй Приус-20 маркийн автомашины толь алдагдсан хэргүүдэд дүн шинжилгээ хийхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн 21, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 10, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 20, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт 7, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2 нийт 66 Приус-20 маркийн автомашины толь алдагдсан хэрэг гарч бүртгэгдсэн ба орон сууц, байрны гадаа ил зогсоолд хараа хяналтгүй байгаа автомашинуудын эд ангийг гэмт этгээдүүд нь бүлэг зохион байгуулалттайгаар шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдэж байгаа болох нь тогтоогдсон.
Судалгааны явцад тээврийн хэрэгслэлийн эд анги зарж борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон авто худалдааны төвүүд болон Да-Хүрээ зах, Авто плаза 1-2, Хурд төвүүдийн ченж нар Приус-20 маркийн автомашины оргиналь толь 350,0 төгрөг, Хятадаас оруулж ирсэн толь дохиотой дохиогүйгээс хамаарч 250,0-300,0 төгрөгөөр зарж борлуулдаг ба ченж нар ашиг хонжоо олох үүднээс хулгайн замаар орж ирсэн толийг 100,0 төгрөгөөр худалдан авч сэлбэн цааш нь зарж борлуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Эзэнгүй гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар нийслэл хотын хэмжээнд Тоёота Приус авто машины толь эд анги хулгайлдаг сэжигтэй этгээдүүдэд чиглүүлэн зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласаны үр дүнд 2015 оны 02-р сараас хойш БГД, СХД-ийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 40 гаруй удаагийн үйлдлээр орон сууцны гадна зогсоолд байрлуулсан Приус 20 маркийн автомашины толь хулгайлах гэмт хэрэг үйлддэг Г, А нарыг баривчлан Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүллээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …