ШШГЕГ-ын харъяа Хорих 405 дугаар ангид танилцах сургалт хийлээ

124-300x167Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын эхний 1 дүгээр улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Тахир соёот дахь Хорих 405 дугаар ангийн дотоод журам, ахуй нөхцөлтэй танилцах практик сургалт”-ыг зохион байгуулж ажилласан байна.

Уг сургалтанд прокурор, туслах ажилтнууд болох нийт 50 хүн хамрагдсан бөгөөд тус ангийн дарга, хурандаа С.Батсайхан анги бүрэлдэхүүнээрээ хүлээн авч хорих ангийн дотоод журам, ахуй нөхцөл, эргэлт уулзалт, хяналтын теле камерууд, хүмүүжигч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаар танилцуулсан бөгөөд ангийн бие бүрэлдэхүүнд 100 гаруй албан хаагчид онцгой объект болох тус гянданд онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн, 6-30 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн 70 гаруй ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилладаг байна.

231

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …