Өнөөдөр бид Монголын Залуучуудын Холбооны V Их Хурлыг 12 жилийн дараа амжилттай зохион байгуулж, зорьсон зорилгодоо хүрлээ. Өнөөдрийн Их Хурлаар Үндсэн дүрэм, Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын төсөл, “Монгол залуу хүн” хөтөлбөрийн төсөл, Монголын Залуучуудын Холбооны стратеги болон 35 гаруй тогтоолыг амжилттай хэлэлцэж баталлаа. Энэхүү гарч байгаа бичиг баримтууд, Ерөнхийлөгчийн илтгэл, энэ бүхэн бол монголын залуучуудын цар хүрээ, хэмжээ, босоо цагаан хийморийг бүрэн дүүрэн илтгэсэн, Монголын Залуучуудын холбоо, монголын залуучуудад ямар их хүч, ямар их боломж, ямар их үүрэг хариуцлага ногдуулж байгааг харуулсан шийдвэрүүд болж чадсан. Өнөөдөр гарч байгаа шийдвэрүүдийг монгол айл бүрт, монгол залуу хүн бүрт шинэ сэдэл, шинэ санаа өгсөн, бид бас ингэж ажиллаж болох юм байна шүү, бид чинь бас өөрсдийгөө гэсэн байгууллагатай юм байна шүү гэдгээ ухаарсан, сэхээрсэн ийм шийдвэрүүд байсан гэж Ерөнхийлөгчийн хувьд үзэж байна. Бидний байгуулах ёстой “Инновацийн сан”, “Орон сууцны зээлийн сан” гэхэд л Монгол улсад урьд өмнө нь байгуулагдаж байгаагүй хэмжээний мөнгөн дүнтэй эдийн засгийн өнөөдрийн цаасан эрчмийг эргүүлэн бий болгож, эдийн засгийн өсөлтийг хангах зорилготой Монгол улсын Засгийн газарт нэн хэрэгтэй санал санаачлага болсон гэж үзэж байна. Тийм учраас өнөөдөр гарсан бүхий л шийдвэрүүдийг бодит ажил болгож, та бүгдийг нутаг орондоо, байгууллагууддаа эргэн очиж, өнөөдөр тавигдсан ерөнхийлөгчийн илтгэлээс авхуулаад бүх бичиг баримтуудыг танилцуулж, шинэ зохион байгуулалтыг нэг сарын хугацаан дотор бүрэн хамруулж ажиллахыг үүрэг болгож байна. Энэ бүхэн бол монголын залуучууд очих газартай, ирээдүйд оочих аягатай болох маш том ажлуудын эхлэл юм шүү. Тийм учраас энэ ажилд үл алгуур, аливаа ашиг сонирхлыг бүгдийг нь хааж, өөрсдийн энэ амьдралаа зольж, зорьж бүтээхийн төлөө ажиллах ёстой. Ийм ч итгэл үнэмшил, ийм ч зориг та бүгдэд байгаа гэж итгэсэн учраас өнөөдөр та бүгд төлөөлөгчөөр Их Хуралдаа оролцож байгаа. Ингээд Монголын Залуучуудын Холбооны түүхт V Их Хурал өндөрлөснийг мэдэгдэж байна.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …