Нийслэлийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Шадар сайдын 2015 онд баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үйл ажиллагаа явуулж буй Хүнс барааны зах, төвлөрсөн худалдаа үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 04-25-ны өдрүүдэд зохион байгуулж, шалгалтанд нийт 93 объект хамрагдаж, 609 зөрчил илрүүлж, 104 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 68, мэдэгдэл 22, танилцуулга 5, дүгнэлт 1-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллалаа.
Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт 17 субъектыг 2.550.000 /хоёр сая таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажиллалаа.