Бага насны хүүхдүүдийн очих дуртай газруудын нэг бол хүүхдийн тоглоомын төв байдаг. Ялангуяа өвлийн улиралд хүүхдүүдийг тоглуулах, чөлөөт цагийг нь өнгөрүүлэх, цэцэрлэг сургуулиасаа бусад үед очих газар хомс байдаг. Иймд эцэг эхчүүд энд тэндгүй байрлах хувийн тоглоомын төвүүд рүү зорин очдог. Гэтэл эдгээр тоглоомын төвүүдийн хяналт сул, аюулгүй байдлыг хангах асуудал доголдолтой байдгаас хүүхдүүд бэртэж гэмтэх асуудал гарч байна. Жишээ дурьдахад “Азмолл” дэлгүүрийн тоглоомын төвд тоглож байсан хүүхэд гольфийн цохиураар нүүрэндээ цохиулан бэртсэн тохиолдол саяхан гарлаа. Зориулалтын гольфийн төмөр цохиур хүүхдийг тоглоомын төв байх ёстой юу гэдэг асуудалтай. Мөн тэр цохьсон хүн нь насанд хүрсэн хүн байсан бөгөөд тоглож байсан хүүхдийг гэмтээчихээд гарч явсан байна. Хяналтын камераар шалгахыг хүссэн боловч ажиллахгүй байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Бага насны хүүхдийг эцэг эхийн хараа хяналтгүйгээр тоглуулах ёстой хамгийн ихээр аюулгүй байдлыг нь хангах ёстой газрын нэг байтал хяналтын камер ч ажиллахгүй байна гэдэг хамгийн том асуудал. Ганцхан тоглоомын төвийн жишээ гэхэд л ийм байна. Мэргэжлийн хяналтын газраас олон байгууллагад шалгалт хийн зөрчлүүдийг арилгаж байгаа гэх боловч иймэрхүү зөрчилүүд илэрсээр л байна. Сүүлийн үед хүүхдийн тоглоомын хувийн төвүүд маш ихээр нээгдэж байгаа энэ мэтчилэн хяналт сул байвал хүүхдээ аюулгүй тоглож байгаа гэдэгт эцэг эхчүүд итгэнэ гэдэг хэцүү асуудал болоод байна.
Б.Нарангэрэл