Цасан болон шороон шуурга шуурах тул иргэдэд анхааруулж байна

ouomiuc27pjjg1978lteq3jrd-2200x8002015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 03, 04-ний өдөр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 02-ны өдөр баруун болон төвийн нутгаар  12-14 м/с, 03, 04-ний өдөр говь, талын нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүснэ. Иймд:

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малчид малын бэлчээрлэлтэд анхаарах;

-Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг  хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах;

-Дулааралттай холбоотойгоор зарим голуудын ус эргээсээ хальж байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч гарам, гарц, гүүртэй газраар тээвэрлэлт хийх, цас, ус, шаварт саатахаас болгоомжлох;

-Нойтон цас ахиухан хэмжээгээр орсон тохиолдолд цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …