Эрчүүд таны гоо сайхны ямар алдааг анзаардаг вэ?

Эрчүүд их гярхай улс юм. Таны будалтын зарим алдааг тэд төвөггүйхэн шиг олдог. Гэхдээ ямар алдааг вэ?
1. Хэт их үнэртэй ус цацсан
 
Эмэгтэй үнэртэй усыг эрчүүдийг татахын тулд бүтээсэн. Гэвч таны үнэртэй ус өрөөнд байгаа хүмүүст зориулагдсан уу, таны залууд зориулагдсан уу гэдгийг эр хүн шууд л мэдчихдэг.
2. Суурь крем таны арьсны өнгөтэй зохицож байгаа эсэх
Суурь кремний өнгө таны арьстай тохирч байвал таны будал илүү натурал харагддаг. Хэрэв өнгө нь таараагүй бол хүзүү нүүрний арьс ялгарч харагдана.
3. Хэт тод тавьсан тень
Хэт будмал бүсгүйд эрчүүд хэр баргийн дуртай байдаггүй. Таны өдөр тутмын будал дэндүү тод бол одооноос даруухан будаж байхыг зөвлөе.
4. Сормуусны будгийн бөөгнөрсөн хэсэг болон арьсан дээр хүрсэн үед
Энэ байдлаас гарахын тулд сормуусны будгийн багсаа зөв сонгосон байх хэрэгтэй. Сормуусаа урт харагдуулахыг хүсвэл 2 давхарлаж будаарай.
5. Суга дах хусаагүй үс
Сугандаа үстэй байна гэдэг онцгүй зүйл. Зөвхөн сугандаа ч биш шилбэндээ өтгөн үстэй байх ч мөн адил. Заавал хусахгүйээр Veet хэрэглэж үсээ унагааж болно.
6. Хуурай арьс
Таны арьсыг илэхэд зөөлөн байхад ямар энхрий гээч. Хуурай биеийн арьс болон өсгийний эвэр 2 эмэгтэй хүнд онцгүй байдаг. Үргэлж өөртөө анхаарал тавьж байхгүй бол өөр хэн танд анхаарал тавих вэ?
7. Амны хөндийн ариун цэвэр
Амны эвгүй үнэр, шарласан шүд нь түүний үнсэлтийг үргээж мэднэ. Амнй хөндийг үргэлж цэвэр, эрүүл байлгах шаардлагатай.
8. Хатсан уруул
  
Урууланд үргэлж чийгшил өгч, уруул өнгөлөгч түрхэж байх хэрэгтэй. Ихэнх хүн хатсан хуурай уруулыг үнсэхийг хүсэхгүй нь мэдээж.
9. Тослогжсон үс
Тэр таны үсийг илбэхийг хүсжээ. Гэхдээ таны үс бохир, тослогжсон байна. Тиймээс үс арчилгаанд багагүй цаг гаргаж байх хэрэгтэй. Өдөр бүр угаахгүй ч 2 өдөрт 1 байхад болно.
10. Олон нийтийн газар нүүрээ будах
Нүүрний будгаа сэргээгээрэй гээд угаалгын өрөөг танд зориулж хийсэн. Гэвч олон нийтийн газар нүүрээ будах нь эр хүнд тийм ч сайхан харагддаггүй бололтой.
Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …