Монголд “Дохын халдвартай цусаар шахсан жимс жимсгэнэ” орж ирсэн гэх мэдээлэл нийгмийн цочроолоо. Цус гүйсэн аятай жимсний зураг цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж байна.
Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнхи хувь нь өмнөд хөршөөс орж ирдэг. Тэр дундаа жимс, жимсгэнийг урд хөршөөс их хэмжээгээр оруулж ирдэгийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Хоол хүнсний эрүүл аюулгүй байдал манай улсын хувьд хурцадмал асуудлын нэг болоод байгаа энэ үед “Дохтой жимс” гэх мэдээлэл бүр ч газар авч эхэллээ.
Бид уг мэдээллийн мөрөөр МХЕГ-аас тодруулахад “Ийм жимс байгаа талаарх гомдол мэдээлэл манайд хараахан ирээгүй. Харин манай цахим хуудсанд нэг иргэн уг мэдээллийг байршуулсан байсан. Бид холбогдох зураг, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Гол нь тэр улаан зүйл нь цус гэдгийг хэн батлав, бас тэгээд дох-той гэдгийг нь хаана шинжлэв гэдэг их сонин байна