Их Хурлын гишүүдийн тоог 400 болгох санал гаргажээ

d85ae931e2e4d201484c9725e5bb1248Солонгос улсын Их Хурлын гишүүдийг сонгох 20 удаагийн сонгууль болоход ердөө 2 жил үлдсэн байна. Үүнтэй холбогдуулан  улс төрчид, улс төр судлаачид болон сонгогчдын төлөөлөгчид  оролцсон сонгуулийн тухай хэлэлцүүлэг өнөөдөр Сөүл хотод  зохион байгуулагдлаа.

    Тус улс Их Хурлын 300 гишүүдтэйгээс 246  гишүүд  тойрогт нэрээ дэвшүүлэн сонгогчдоос санал авч сонгогддог бол үлдсэн 54  суудлыг намууд авсан суудлынхаа тоогоор  хуваан авдаг системтэй.  Гэвч энэ нь  нэг тойрогт хамрагдах сонгогчдын тоо хэт их байгаагаас болж нэр дэвшигчид  сонгогчдынхоо санал хүсэлтийг  төдийлөн  сайн сонсож чаддаггүй  байдалд хүргэдэг байна. Тиймээс Их Хурлын  гишүүдийн тоог одоо байгаа 300 дээр дахин 100-аар нэмэгдүүлж, 400 болгох ба эдгээрийн 300  нь тойрогт нэрээ дэвшүүлж, үлдсэн 100 суудлыг авсан суудлынхаа тоогоор намууд хувааж авах хэрэгтэй гэсэн санал гарчээ.

WWW.MGLRADIO.COM

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …