МАН сонгуулийн хууль зөрчсөн зургаан гомдлыг СЕХ, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлжээ

a454258897ec9c8original МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус намаас Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хороо, цагдаагийн байгууллагад хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулан хүргүүлсэн гэлээ. Тухайлбал, МАН-ын ухуулагчийг цагдаагийхан ямар нэг үндэслэлгүй баривчилсан, нэр дэвшигчид мөнгө тараасан, газар өгнө гэх мэтээр сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гарч байгаа учраас энэ асуудалд СЕХ, цагдаагийн байгууллага хуулийн дагуу ажиллахыг санууллаа.

Мөн өнөөдрийн байдлаар сонгуулийн хууль зөрчсөн зургаан гомдлыг СЕХ, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн гэлээ.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …