Г.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллана

 images    УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй уулзалт зохион байгуулж, тойрогтоо ажиллахаар болжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 10, 11, 12 болон 17, 18, 19-ний өдрүүдэд дүүргийнхээ 19 хороонд ажиллах хувиар гаргасан байна.

    Уулзалтаар УИХ-аас намрын чуулганаар баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулах, дүүргийн хэмжээнд тулгамдаж буй бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдтэй санал солилцоно. Мөн өнгөрсөн хугацаанд санаачилж батлуулсан хуулийн төсөл, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавих юм. Дүүргийнхээ иргэдийн саналыг сонсож, хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах ажээ.

uulzah huvair

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …