Анхны тоон системийн радио үйл ажиллагаагаа эхэллээ

60962f93e21f67507d6c4f0e982c78d7Өдгөөгөөс 6 жилийн өмнө Солонгос улсад үйл ажиллагаа эхлүүлж, онлайнаар анхны эфирээ цацан дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа мэдээ мэдээллийг түгээж эхэлсэн MGLRADIO өнгөрсөн ням гаригт Монгол улсад албан ёсоор төв салбараа нээлээ.
Дэлхий дахинаа хэвлэл мэдээллийн бүхий л салбар, тэр дундаа радио дэвшилтэт тенхологи ашиглан тоон систем рүү шилжиж буй энэ үед Монгол улсад анхны тоон системийн, дижитал радио нээлтээ хийсэн нь энэ салбарын хөгжлийг нэгэн шат ахиулсан онцгой үйл явдал боллоо.
Монголын анхны онлайн, үзэгчтэй радио болсон MGLRADIO техникийн шинэчлэл хийж, радиогийн дуу хоолой, хөгжим дамжуулах дижитал фульт болон бусад тоног төхөөрөмжүүдийг шинээр суурьлуулсанаар үзэгч, сонсогчиддоо хүргэх мэдээ мэдээлэл, дуу хөгжмийн чанар чансаагаа улам дээшлүүлэх боломжтой болсон байна.
MGLRADIO нь радиогийн өргөн нэвтрүүлэг хийх хоёр студи, хоолой бичлэгийн 1 студи, нийт 3 студитэйгээр өдөр тутмын мэдээ, мэдээлэл, зорилтот нэвтрүүлгүүдийг бэлтгэн дэлхий дахинаа тархан суурьшсан Монголчууд, Улаанбаатарчуудынхаа сонорт хүргэсээр байна.

1d76771599b95ece1fcc8b0158e5d35c 2c653debccae0565515fcee9186e596b 4c99304dc13a8c32ad9e503fd08e8c6e 4ed7cb3ae29bc10d74aa622f9d86eb0c 8a52a0154aa9dd8bc965362d3d82fb2d

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …