Энэ жил 300 мянган га талбайд улаанбуудай тариална

bf4ef9499e9cdd7dbigХаврын тариалалтын бэлтгэл хангалтын явц, гурилын үйлдвэр, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагыг зохицуулах талаар баримтлах бодлог, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

2015 онд улсын хэмжээгээр 328,6 га талбайд үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 мянган га-д төмс, 8,3 га-д хүнсний ногоо тариалж, 500,2 мянган тонн үр тариа, үүнээс 465,7 мянган тонн буудай, 167,7 мянган тонн төмс, 104,7 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөж байна.  Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэл ажлаа хангажээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …