АН-ын баярын хурал маргаантай эхэллээ

32_d189a1a70212c8126a4e84febba8772dd889a27dАрдчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд 11:00 цагт эхэлсэн билээ.

Тэгвэл баярын хурлын нээлтийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн М.Мөнхжаргал тэргүүтэй залуус хурлын танхимд “Залуучуудынхаа үгийг сонсохыг шаардаж байна”, “Цонх хаалгаа нээ”, “Залуустаа зайгаа тавьж өг”, “Үүрэг гүйцэтгэх дарга нараа хэзээ жинхлэх вэ, Ардчилсан Намд шинэ эргэлт хийх цаг нь болжээ, Үеэ өнгөрөөсөн Ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг” зэрэг лоозон бүхий бичгүүдийг барин эсэргүүцлээ илэрхийлсэн.

Намынхаа залуусын энэхүү үйлдлийг Ардчилсан намын гишүүд дэмжигчид эсэргүүцэн тэдний барьж байсан лоозонг урж, хурлын танхимаас хөөж гаргаад баярын хурлаа үргэлжлүүлж байна.

Ийм ардчилал гэж юу байдаг юм? Ардчилал ярьдаг мөртлөө, үзэл бодлоо тайван замаар чөлөөтэй илэрхийлж байхад хурлыг бужигнуулж тэдний лоозонг булаан урж тасдаж хурлаас хөөх хэрэг байсан гэж үү. Энэ тэгээд Ардчилал уу?

download

Санал болгох мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр …