Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Г.Ганболдыг томиллоо

ganboldЧ.Сайнбилэгийг өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Галсангийн Ганболдыг томиллоо.

Г.Ганболд нь МХЗЭ-ийн Төв хорооноос ажлын гараагаа эхэлж, Монголын оюутны холбооны орлогч дарга, Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Голомт” банкинд Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан юм.

2012 оноос “Голомт” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …