Төрийн алба төрлийн алба байсан бол эцэстээ шахааны газар болсоор байна. Жирийн нэг жижиг албан хаагч биш төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийг амбицтай сонгуульд явсан нэгнээр солих нь хэр зүйд нийцэх бол. Бурхан урлаач, Буддын гүн ухаан судлаач гэх Д.Ухаанзаяа гэх эрхэм өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын дарга М.Энхболдод ажиллахдаа Богд хааны музейн захиралын албан тушаалд томилогдох тохиролцоотойгоор оролцсон бололтой. Нам …
Tag Archives: улс төр томилгоо
October, 2017
-
19 October
УИХ-ын гишүүдийн хэлсэн “афоризм”
Д.Тэрбишдагва: “Цагаан шаазан минь цавтай бол цайгуу уухаа болих уу даа!” -“Ц.Нямдорж бид хоёр бол гал авалцтал үзэлцэж, гар бариад явдаг хоёр л доо” -“Байгаль өшөөгөө буруутай хүмүүсээс биш хөөрхий малчдаас авч байна” *** О. Баасанхүү: “Нямбаатараа! Ахын дүү пялдагадаж болноо. Чамд ах нар чинь дургүй юм билээ”. -“Ч.Хүрэлбаатар аа! Зий гэж эцэг эхээр нь доромжлох хэрэггүй. Зандаахүүгийн Энхболд гэдэг …
-
5 October
Үүрэг гүйцэтгэгчдийн сүүлчийн томилгоог шүүх түдгэлзүүлж, Төрийн албаны зөвлөл буруутгалаа
Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг үнэн үг юм. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус чуулганаар огцорч, үүрэг гүйцэтгэгч болсон билээ. Үүрэг гүйцэтгэгчид долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон. Харин тэдний энэхүү сүүлчийн томилгоо хууль зөрчсөн талаар албан ёсны дүгнэлтүүд гараад эхэлжээ. Төрийн албаны зөвлөлөөс …
July, 2017
-
19 July
Б.Баярсайхан: Төрийн авлигын эсрэг зогссоны төлөө ажлаас маань халж байна
Засгийн газрын өчигдөр оройны хуралдаанаар “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв” гэсэн тайлбартай шийдвэрийг гаргаад байна. Энэ талаар Б.Баярсайхантай холбогдон “Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрхэн хүлээж авав. Таныг ажлаас чөлөөлөх үндэслэл бий юу” гэсэн тодруулгыг авлаа. Б.Баярсайхан “Миний хувьд энэ шийдвэрийг сая л хэвлэлээс харлаа. Би …
February, 2016
-
15 February
Зээлийн батлан даалтын системыг дэмжих хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн Баасан гарагт Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга З.Энхболдод …
-
5 February
Ардчилсан нам Иргэний зориг ногоон намтай нэгдлээ
Дөнгөж сая Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэж, Төрийн ордны “Чингис хаан танхим”-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо. АН-ын дарга З.Энхболд “Ардчилсан намаас ИЗНН-д нэгдэж ажиллах тухай саналыг …
August, 2015
-
14 August
АН-аас томилогдох сайдууд хэн бэ?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газар өдгөө 6 сайдгүй ажиллаж байна. Өнгөрсөн жилийн 11 сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулсан гэдгээр шалтаглаж АН дотроосоо огцоруулсан. Дараа нь Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсон. Ч.Сайханбилэг МАН-д хамтран ажиллах санал тавьж, 6 сайдын суудал өгснөөр тэд өдийг хүртэл …
-
10 August
Шинэ сайдуудын “ханш”
Найр наадмын цагтай зэрэгцэн Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдвэрийн гэх сүржин нэртэй, даржин төрхтэй хамтарсан Засгийн газраас МАН-ын 6 сайд “хөөх” шийдвэрийг АН-ын ҮЗХ гаргаж, үүнийг нь УИХ ёсчлон гүйцэтгэлээ. Энэ бүхний цаана юу нуугдаж байна вэ? Үнэхээр АН-ын дарга З.Энхболдын хэлээд байгаачлан МАН, АН-тай Засаг хамтран байгуулах гэрээгээ зөрчсөн хэрэг үү. Мэдээжийн хэрэг МАН-ын сайдуудад сул тал байсан уу гэвэл байсан. Тэдний …
April, 2015
-
8 April
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Г.Ганболдыг томиллоо
Ч.Сайнбилэгийг өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Галсангийн Ганболдыг томиллоо. Г.Ганболд нь МХЗЭ-ийн Төв хорооноос ажлын гараагаа эхэлж, Монголын оюутны холбооны орлогч дарга, Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Голомт” банкинд Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан юм. 2012 …
January, 2015
-
7 January
Т.Аюурсайхан: -“…Бүх ажлыг нугалж явдаг эгэл жирийн ажилтнуудаа төр мартах ёсгүй”
ШӨХТГ-ын шинэ дарга Т.Аюурсайханы баримтладаг зарчим нь энэ. Тэрээр өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагадаа өөрийн үзэл бодол, баримтлаж явдаг зарчмаа ингэж ил тод хэлж байжээ. ШӨХТГ-ын шинэ даргыг хуучин даргатай нь хүн бүхэн харьцуулж, “сайн муу” гэх тодорхойлолтыг өөр өөртөө өгч эхлээд байгаа энэ үед ШӨХТГ-ын шинэ даргаар томилогдон очсон Т.Аюурсайхан гэгч хүн хэн бэ, урьд …
December, 2014
-
24 December
У.Хүрэлсүх зөвлөхүүдээ томиллоо
Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн харъяанд байх агентлагуудыг хариуцах хэд, хэдэн зөвлөхтэй ажиллахаар болжээ. Тодруулбал, Шадар сайдын ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, зөвлөхөөр УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх асан Д.Батбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад бодлогын зөвлөх асан, НАМЭХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Саянаа нар ажиллах юм байна. Шадар сайдын харъяанд Онцгой байдлын Ерөнхий газар, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандарчилал, хэмжил …