У.Хүрэлсүх зөвлөхүүдээ томиллоо

l0r4khjdk06iuamfk4svo175gШадар сайд У.Хүрэлсүх өөрийн харъяанд байх агентлагуудыг хариуцах хэд, хэдэн зөвлөхтэй ажиллахаар болжээ. Тодруулбал, Шадар сайдын ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, зөвлөхөөр УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх асан Д.Батбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад бодлогын зөвлөх асан, НАМЭХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Саянаа нар ажиллах юм байна.  Шадар сайдын харъяанд Онцгой байдлын Ерөнхий газар, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандарчилал, хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар зэрэг таван агентлаг багтдаг юм.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …