Сүүлийн жилүүдэд манай улсад шинэ орон сууц ихээр баригдсан. Өндөр өндөр барилга өдөрт л нэгээр нэмэгдсэн гэж хэлж болохоор. Тэгвэл чанаргүй эдгээр барилгууд эхнээсээ нурж эхэллээ.
Өнөөдөр цахим ертөнцөөр “Алтай хотхоны 20-р байрны нэгдүгээр орцны гадаах хаалганы дээврийн хэсэг нурсан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй. Харин үүдний харалдаа байсан машины цонхыг хагалж хохирол учрууллаа. Ийм эмзэгхэн байр барьж гурван жил болоогүй эхнээсээ нурж хагарч унаж байна. Одоо дахиад ан цав гарчихсан нэмж унахаар харагдаж байна лээ. Хүн бэртэхээс өмнө яаралтай арга хэмжээ ав гэж жижүүр СӨХ д хэлсэн боловч хайхраагүй гэнэ” хэмээн нэгэн иргэн нийтэлжээ.
“Алтай хотхон” 2013 онд ашиглалтанд орсон бөгөөд хорин жил биш хоёрхон жилийн дараа л ямар барилга вэ гэдэг нь харагдаж байна.
эх сурвалж: undesten.mn