“Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй болжээ

204c165f23b26be7originalСүхбаатар дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдснаас 33,2 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзэлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25,7 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг байна. Иймд гэмт хэргийн гэрч, хохирогч, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хохирогчийг хамгаалах өрөө”-г байгуулахаар санаачилж, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү өрөөний тохижилтыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад орууллаа. “Хохирогчийг хамгаалах өрөө”-г бий болгосноор гэмт хэргийн хохиргч ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, мэдүүлэг байцаалт авах тусгайлсан орчин бүрдэж байгаа юм.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …