Д.Сосорбарам ХОМ-ээ мэдүүлэхгүй гэжээ

zaluu_5524aac3e46b3_1Төрийн өндөр албан тушаалтан буюу төрийн алба хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор ХОМ-ээ мэдүүлдэг. Энэ жилийн хувьд ХАСХОМ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа ХОМ-ээ мэдүүлжээ.

Харин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилладаг Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ХОМ-ээ мэдүүлэхгүй гэжээ. Учир нь тэрбээр энэхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. АТГ ч түүний хүсэлтийг хүндэтгэж үзэж мэдүүлгийг нь аваагүй байна.

Харин мэдүүлэг өгсөн хүмүүстэй холбоотой шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Б.Анир

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …