Нүүрний арьсанд огт хүргэж болохгүй 9 зүйл

flexible_hold_groupҮсний лак. Үсний хэлбэрээ хадгалахын тулд лак цацахдаа нүүр рүүгээ цацахаас болгоомжлох хэрэгтэй. Үсний лак нь чийг болон спиртийн найрлагатай тул арьсыг хуурайшуулж маш амархан үрчлээтүүлдэг.

Хөлсний үнэр дарагч. Суганы хөлсийг хатаадаг үйлчилгээтэй учир нүүрэнд түрхвэл юу болохыг төсөөлөөд үзэх хэрэгтэй. Нүүрний арьс бараг шууд хайлсан юм шиг унжиж эхэлдэг.

Үсний будаг. Үсний будаг нь хортой химийн найрлагатай байдаг тул нүүр гэлтгүй бусад арьсандаа хүргэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа нүд, зовхины арьсанд хүргэж болохгүй. Арьсыг цочроож түлэх аюултай.

Шампунь. Шампунь нь үсний хир, тослог зэргийг цэвэрлэх зориулалттай үйлдвэрлэгдсэн. Харин арьсны эмзэг молекулд зориулагдаагүй учир нүүрээ угаах юм бол хуурайшиж холцруутна.

Үсний тос. “Тос” гэдэг үг нь үсэнд зориулснаас бус нүүрний арьсанд түрхэж болно гэсэн үг биш. Үнэртүүлэгч бодис агуулдаг тул нүүрний арьсыг цочроож үрэвсүүлнэ.

Биеийн тос. Биеийн арьс, нүүрний арьс хоёрын бүтэц өөр байдаг. Биеийн тос нь өтгөн, үнэртүүлэгчтэй байдаг учир арьсыг цочроож үрэвсүүлэн амархан хөгшрүүлдэг байна.

Хөлийн крем. Эрүүл ухаантай хүн хөлийн тос нүүрэндээ түрхэхийг хүсэхгүй болов уу. Нүүрний тос нь дууссан хүмүүс ганц удаа гээд нүүрэндээ түрхэх тохиолдол байдаг. Хөлний эвэршсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй химийн олон төрлийн найрлагатай тул нүүрний арьсанд огт хүргэж болохгүй.

Хумсны лак. Халловений баяраар ч юм уу багтай үдэшлэгт орох гэж байгаа зарим хүмүүсийн толгойд хумсны будаг орж ирдэг. Энэ бол зөвхөн хумс будахад зориулагдсан тул нүүрний арьсанд түрхэж болох талаар мартсан нь дээр. Хумсны лакны молекулууд арьсыг гэмтээнэ.

Майонез. Майонез ашиглан гар аргаар ҮС ЧИЙГШҮҮЛЭГЧ маск хийх тухай зөвлөгөө байдаг. Гэхдээ нүүрний арьсанд түрхэж болохгүй. Майонез нь арьсны нүхийг бөглөж, амьсгалах аргагүй болгодог.

Эх сурвалж: Hiub.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …