Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг энэ сарын 25-нд авна

4takenf9b7l32jic5ssltvl30lМонгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад  хамрагдаж 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой боллоо гэсэн үг юм.

400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны 12.00 цагт дахин шалгалтад хамрагдах бөгөөд дахин Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлэх шаардлагагүй. Харин 04 дүгээр сарын 18-наас 24-ны хооронд БҮТ-ийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч шалгалтад хамрагдана.

Мөн тус шалгалтад хамрагдаагүй иргэдийн хувьд дахин шалгалтад орох боломжтой бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 07-ноос 14-ны хооронд Монгол хэл,бичгийн шалгалтын бүртгэлийг www.eec.mn сайтаар өөрсдөө онлайнаар хийж баталгаажуулна. 04 дүгээр сарын 18-наас 24-ны хооронд БҮТ-ийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваарийг хэвлэн авч шалгалтад хамрагдах юм байна.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …