Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Үүн лугаа адил өвчин зовлон хэнийг ч дайрахаа хүрвэл дайрдаг ийм л аюултай зүйл. Шинжлэх ухаан технологи хөгжсөн энэ цагт аюулт өвчнийг илааршуулдаг болсон нь сайшаалтай. Гэсэн хэдий ч энэ бүхэнд өндөр өртөг, мөнгө хэрэгтэйг надаар хэлүүлэх юун. Учир юу вэ гэхээр гучин хоёрхон настай бүсгүй М.Энхцэцэг нь мөгөөрсөн эдийн гаралтай хацрын хоншоор ясны хорт хавдраар өвдсөн байна. Тэрээр 2014 оны аравдугаар сард Хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд орж, хагалгааны дараа химийн эмчилгээ хийлгэж, туяа эмчилгээнд 30 удаа орсон ч өвчин илаар болсонгүй. Гэтэл хавдар дахиж нүдний гадна хүрээ ясанд гарсан болох нь тогтоогдож, монголд эмчилгээгүй гэсэн оноштой өвчиндөө шаналж байгаа аж. Энэ өвчин нь маш ховор тохиолддог зүйл бөгөөд Монгол Улсад урьд өмнө ердөө ганцхан удаа гарч байсан аюулт өвчин гэнэ.
Ийнхүү заналт өвчинтэй тэмцэж, гадаадруу эмчилгээний материалаа явуулбал, Энэтхэгийн “Continenta”l эмнэлгээс яаралтай хагалгаанд орох шаардлагатай, нүдэндээ нөлөөлж байна гэсэн хариу иржээ. Эмчилгээний төлбөрт нийтдээ 80 сая төгрөг хэрэгтэй учраас М.Энхцэцэг нь сайн санаат ард түмэндээ хандаад байгаа юм. Өвчин гэж ирэхээ болохоор хөгшин залуу, баян ядуу хэнийг ч ялгалгүй ирдэг ийм л энэрэлгүй зүйл. Тиймээс М.Энхцэцэг бүсгүй аюулт өвчнөөсөө салахын тулд элгэн түмэндээ сэтгэлийн алгаа дэлгээч хэмээн манай мэдээллийн сайтаар дамжуулж өгөхийг хүссэн юм.
Хандивын данс: ХААН БАНК: 5006536448
ТӨРИЙН БАНК: 346000895657
УТАС:96644717, 99224717