Шүүхийн шийдвэрийг Монголын банкны холбоо эсэргүүцэж ШӨХТГ-ыг буруутгалаа

57e927f4-6cbe-4b9c-9898-593a0158aef2Арилжааны 9 банкны нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг нь ШӨХТГ-аас хийсэн шалгалтын дагуу гарсан улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага зэрэгт холбогдох бөгөөд банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг 1-т давхардуулж авдаг, 2-т шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцож авдаг, 3-т эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргахгүй байхыг шаардсантай холбоотой байдаг.

            Банкуудын зүгээс Улсын байцаагч нарын хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй ШӨХТГ-ыг хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зорилгоор арилжааны банкуудад хяналт шалгалт хийх эрхгүй, дүгнэлт болон шаардлага гаргасан нь үндэслэлгүй, банкууд харилцагчдынхаа эрхийг зөрчөөгүй гэх зэрэг үндэслэлүүдээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

            Харин хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрхтэй төдийгүй улсын байцаагч нар банкуудын хэрэглэгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргаж, уг зөрчлийг арилгахыг шаардсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн буюу арилжааны банкуудын эрхийг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн.

            Гэтэл дээрх хэрэгт хамааралгүй этгээд буюу Монголын банкны холбооноос ШӨХТГ-ыг худал мэдээлэл тараасан мэт мэдэгдэл хийж ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтынхаа дүнг иргэд, олон нийтэд мэдээлснийг буруушааж байгаа нь тус газрын хуулиар олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэсэн бөгөөд тус газрын хараат бусаар, бие даан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл болж байна. ШӨХТГ нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийнхээ дагуу хийсэн хяналт шалгалтынхаа дүнг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг. Энэ нь төрийн ил тод байдлын зарчимд тулгуурласан үүргийн нэг хэсэг билээ.

            Мөн түүнчлэн Монголын банкны холбооноос анхан болон давж заалдах шатны шүүхээс албан ёсны шийдвэр гарсан байхад арилжааны банкуудын хууль бус үйлдлийг хамгаалан ШӨХТГ-ын хууль ёсны шийдвэрийг үгүйсгэсэн мэдэгдлийг хийсээр байгаа нь уг хэргийг хянан хэлэлцэж хяналтын шатны шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхийг оролдсон үйлдэл гэж ШӨХТГ-аас үзэж байна.

            Иймд ШӨХТГ-аас Монголын банкны холбоо болон түүний холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах болно.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …