“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт орууллаа

olloo_mn_1428384507_ongotsЗасгийн газрын ээлжит хуралдаан болж “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт орууллаа.

“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” нь Монгол Улсын нэгдэн орсон “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенци болон түүний “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” тухай хавсралтад заагдсан иргэний нисэхийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг хэлэлцэгч улс орнууд хэрхэн хангаж, нийцүүлэн ажиллаж байгааг харуулах үндсэн баримт бичиг болдог. Сүүлийн жилүүдэд олон улсын террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, иргэний нисэхийн эсрэг хууль бус ажиллагаанууд удаа дараалан гарч байгаа нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлээс сэргийлэх, таслан зогсооход тохирсон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахад хүргэж байна. Дээрх шалтгаанаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас аюулгүй байдлын олон улсын стандарт, шаардлагуудад удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тэдгээрт нийцүүлэн үндэсний хөтөлбөртөө нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллахыг гишүүн улс орнууддаа уриалж байна. “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенцийн  хавсралтад оруулсан нэмэлт стандарт, зөвлөмжийг “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т тусгаагүй тул шинэ нэр томьёо, нэмэлт шаардлагуудыг нэмж тусгахаар тогтлоо. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийн үндсэн зарчим өөрчлөгдөхгүй юм.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцээс Нисэх буудлуудын удирдах газар, Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын чиг үүргийг тусгаарлан “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …