Сэтгүүлчид бие бялдар, чийрэгжилтийн сорилд хамрагдав

0 aaaasport 3“Эрүүл амьдралын гараа-Бие бялдрын сорил”-ыг орон даяар сурталчилах бүх нийтийн аяанд монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарилгаар хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг улс орон даяар жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулах уриалга гарсан. Уриалгын дагуу 3-64 насныхны бие бялдраа хянах үйл ажиллагаа тогтмол хийгддэг болоод байна.

Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын арга хэмжээг Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс орон даяар нэг сарын хугацаанд зохион байгуулдаг. Тэд энэ жилийн сорилд иргэн бүрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамтран ажиллахыг чухалчилсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчидтэй Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан, ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийн дарга Ж.Тунгалаг нарын албаны хүмүүс уулзав. Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатар уулзалтын эхэнд, “Өнгөрсөн онд энэхүү сорилд 300 орчим мянган хүн хамрагдсан. Тэдний 70 хувь хангалттай дүн үзүүлсэн. Харин 30 хувь хангалтгүй дүн үзүүлсэн байгаа юм.

alt

Монгол Улсын нийт иргэдийн арван хувийг бид сорилд хамруулаад байна. Цаашид энэ хэмжээг 20 хувь болгохоор төлөвлөсөн. Ингэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо нэн чухал. Та бүхэн бүх нийтийн эрүүл мэндийн төлөө бидэнтэй нэгдэж, хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Хэвлэл мэдээллийн байгууллага, спортын сэтгүүлчид ч эл арга хэмжээнд ач холбогдол өгч цаашид мэдээ мэдээллээр ханган дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэд хүний бие бялдрын үндсэн таван чанар болох хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэрийн үзүүлэлтэд тулгуурласан сорилыг өгч, өөрсдийн бие бялдрын түвшингээ тогтоолголоо.

alt

ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв энэ сарын 13-наас тавдугаар сарын 16-ны хооронд Биеийн тамир, спортын салбарын бүсчилсэн сургалтыг нийт дөрвөн бүст хувааж орон даяар зохион байгуулах юм. Эхний сургалт энэ сарын 13-15-ны хооронд Говь-Алтай аймагт болох аж.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …