“Физик ба орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

f21638b5ebbc2c81231ec9e82004dffdХүн төрөлхтний оюун ухааны хөгжлийн нэгэн оргил, XX зууны физикийн гарамгай нээлт “Харьцангуйн ерөнхий онол”-ын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан  эрдэм шинжилгээ, арга зүйн бага хурлыг Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн, МУИС,ШУТИС, МУБИС болон бусад их дээд сургуулиуд хамтран зохион байгуулах гэж байна. Тус бага хурлаар:

  • Энэ агуу нээлтийн 100 жилийн ойд зориулж Монголын физикийн нийгэмлэг, Физик Технологийн Хүрээлэн, Улаанбаатар хотын Боловсролын газар (УББГ), бусад их, дээд сургуулиуд хамтран “Физик ба орчин үеийн шинжлэх ухаан , технологийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээ, арга зүйн Бага хуралд ШУА, МУИС, Боловсролын их сургууль, ШУТИС-ийн эрдэмтэд төдийгүй УБ хотын ЕБС-ийн багш нар 10 гаруй илтгэл хэлэлцүүлэг
  • “А.Эйнштейн түүний амьдралын замнал агуу нээлт бүтээл” (Зохиогчид: Н. Түгжсүрэн, Д. Сангаа) сэдэвт энэ агуу эрдэмтний түүх намтар,  нээлт бүтээл, түүний орчин үеийн физикийн хөгжилд оруулсан их хувь нэмрийн талаар  ЕБС-ийн багш, сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудад зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан сонирхолтой номын нээлт
  • Бага хурлын үеэр ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “А.Эйнштейнийг хэн сайн мэдэх вэ?” уралдаанд шалгарсан бүтээлүүдээс үзэсгэлэн болгон тавьж, оролцогчдыг урамшуулах зорилготой.
Харьцангуй ерөнхий онолын 100 жилийн ойд  зориулсан “ФИЗИК ба ОРЧИН ҮЕИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ” сэдэвт эрдэм шинжилгээ, арга зүйн бага хурал 2015 оны 04 дүгээр сарын 10-нд  10:00 цагаас МУИС-ийн Дугуй танхимд болно гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …